Удахгүй "Аав нарын өдөр" болно.
Вашингтон мужийн Сонора Дод гэдэг нэртэй охин бол "Аав нарын өдөр"-г санаачлагчдын нэг юм. Сонора өөрийн аав Вилиам Смартыг хүндэтгэх онцгой өдрийг бий болгохыг хүсчээ. Смарт бол иргэний дайны ахмад дайчин бөгөөд түүний эхнэр нь 6 дахь хүүхдээ төрүүлэх байгаад нас барснаар дөнгөж төрсөн хүүхдээ болон түүний ах эгч нарыг өсгөх үүргийг нуруун дээрээ үүрч үлдсэн юм. Сонора охин насанд хүрснийхээ дараа нүдэн дээр нь үр хүүхдээ ганцаараа өсгөх гэж аав ээжийн үүргийг гүйцэтгэж, амь биеэ зориулж байгаа хэнээс ч гаргахгүй тийм тэвчээртэй, зоригтой, бусдын хүндлэлийг хүлээм үйл хэргийг нь хараад охин аавыгаа ойлгожээ. Ингээд тэрээр аавдаа маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлэх зорилгоор аавынхаа нэрэмжит өдрийг бий болгожээ. Аав нь зургаадугаар сард төрсөн учраас Сонора энэ сарыг сонгож 1910 оны 6 сарын 19-ний өдөр Вашингтон мужийн Споканед анхны "Аавын өдөр "- ийг тэмдэглэсэн байдаг. Түүнээс өмнө 1908 онд баруун Виржинагийн Фейрментийн төв сүмд энэ өдрийг тэмдэглэх санааг доктор Роберт Вэбб хэрэгжүүлсэн байдаг. Харин энэхүү баярыг үндэсний хэмжээний баяр болоход Дод нилээд хувь нэмрээ оруулсан гэж үздэг. 1924 онд ерөнхйилөгч Калвин Коолиж "Аавуудын өдөр " -ийг үндэсний хэмжээний баяр болгох санааг дэмжиж, 1966 оноос ерөнхийлөгч Линдон Жонсон 6 сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт "Аав нарын өдөр"-ийг тэмдэглэх болжээ. Монголд энэ өдрийг анх Монголын эрэгтэйчүүдийн холбооноос санаачилж 2005 оны 8 сарын 8-аас эхлэн өнөөг хүртэл орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр аав, ээж, хүүхдүүдийн хоорондын нандин холбоог улам бататгадгаараа онцлог юм. Монголын эрэгтэйчүүдийн холбооноос Монголын нийт тэнгэрлэг сайхан аав нартаа халуун баяр хүргэе.
Танай хамт олонд энэ өдрийг тохиолдуулан аав хүүхдийн нандин харилцааны талаар болон, алдартай үлгэр жишээ аав нарын тухай материал нийтлэхийг хүсье.
Энэ өдөр аавууд юу хийх вэ?
- Үр хүүхдийнхээ хүндэтгэл хайрыг хүлээн аваарай
- Үр хүүхэд болон ханиа хүндэлж түүнийгээ илэрхийл
- Аав хүний өмөг түшиг, нандин ариун хайр, халамж, уужим ухаан, алсын хараатай байгаарай
- Үр хүүхэд ач зээ нартаа ураг төрөл удам угсааныхаа талаар ярьж өгөөрэй
- Архи тамхигүй эрүүл орчинг бүрдүүлээрэй
- Аавыгаа хайрлаж, бахархан хүндэлж байгаа хүүхдийнхээ сэтгэлийг хайраар, халуун дотно үгээр мялаагаарай
- Үр хүүхэд ханиа гомдоож байсан бол чин сэтгэлээсээ уучлалт гуйгаарай
Аавдаа:
- Ачлалт аавдаа чин сэтгэлийн баяр хүргэж хүндлэл үзүүлээрэй
- Аавдаа хайртайгаа, яагаад хайртайгаа хэлээрэй
- Аавтайгаа энэ өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөгөөрэй
- Аавдаа зориулж чин сэтгэлийн бэлэг бариарай
- Хэрэв аав тань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол сэтгэл дотроо хүндэтгэл үзүүлээрэй
- Ааваасаа өөрийнхөө бага насны тухай асууж, удам угсааныхаа тухай сонсоорой
- Алсад суугаа аавдаа захидал бичиж илгээгээрэй
- Аавыгаа гомдоож байсан бол энэ өдөр та чин сэтгэлээсээ уучлалт гуйгаарай
Айл гэрийн ноён нуруу өмөг түшиг болсон аав хүний нэр хүнд, байр суурь, хүүхдээ сурган хүмүүжүүлэх ухаан маш чухал юм. Иймээс эцэг хүний сурган хүмүүжүүлэх мэдлэг боловсролоос тухайн өрх гэрийн хөгжил хүүхдийн хүмүүжлийн суурь ихээхэн шалтгаалдаг билээ. Танд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Өрхийн тэргүүний манлайлал:
- Амьдралын утга учир зорилгоо тодорхойл
- Та өөрөө аз жаргалтай байвал таны гэр бүл аз жаргалтай байх болно
- Гэр бүлийн гишүүдийн зорилгыг тодохойлж, түүнд хүрэх арга замыг тодохойлж тууштай тэмц
- Амьдрах ухаан дадлага туршлага, бүтээлч байдлаар үлгэр дууриал үзүүл
- Гэр бүлийн эрх тэгш нэр хүнтдэй гишүүн бай
- Гэр бүлийн бүх гишүүдэд анхаарлаа хандуул тэдэнтэй ярилц
- Өрхийн тэргүүн байна гэдэг бол эрх мэдлээрээ далайлгах ёстой гэсэн үг биш гэдгийг сана
- Асуудалд буурь суурьтай хандаж эхнэр хүүхдийнхээ хувийн давтагдашгүй онцлогийг ойлгож, харгалз
- Сайн сайханд тэмүүлж, өөдрөг, урам зоригтой байж эрч хүчээ эхнэр хүүхэддээ зориулж бай
- Хувийн зохион байгуулалт сайтай бай
- Өөрийнхөө гэр бүлтэй өнөөдрийг үр бүтээлтэй өнгөрөөх зорилго тавь
- Гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж түүнийг хэрхэн биелүүлэх ёстойд биш гол мөн чанар, утга учрыг ойлгож, хүлээн ав
- Өөрийгөө тасралтгүй хөгжүүл, идэвхтэй бай
- Хойш тавилгүй тууштай хөдөлмөрлө
Эцэг хүний цээрлэвэл зохих зүйлс:
- Бор дарсанд үл шунах
- Болчимгүй үгэнд үл автах
- Болохгүй үйлийг үл сэдэх
- Дээдсийн сургаальд үл тэрслэх
- Үр хүүхдээ үл хараах
- Үнэнч ханиа үл гомдоох
- Үйлийн хэцүүгээс үл шантрах
- Өмсөхийн өнгөнд үл автах
Аав хүний таван эрдэм:
- Уужим ухаан
- Хатан зориг
- Бат журам
- Өрх гэрийн сүлд
- Үр хүүхдийн сүлд
Үр хүүхдээ хүмүүжүүлэх эцэг хүний 5 зарчим:
- Алсын хараа
- Холч ухаан
- Өршөөнгүй сэтгэл
- Эв найр
- Эрхэм ёслол
Хүүхэд бол гэр бүлийн хүмүүжлийн толь
- Шүүмжлэлд өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг
- Дайсагналд өссөн хүүхэд бусдад өширхөж сурдаг
- Доог тохуурхалд дассан хүүхэд бүрэг ноомой болдог
- Ичгүүрт амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж сурдаг
- Цөхрөлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог
- Зөнгөөрөө өссөн хүүхэд биеэ дааж сурдаг
- Урмаар дүүрэн амьдралд хүүхэд итгэж болдог
- Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг
- Үнэнч шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг
- Амгалан тайван амьдралд хүүхэд өөрийгөө хайрлаж сурдаг
- Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд энэрэх хайрлахыг сурдаг
Монгол хүний үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг зарчим:
- Хүүхдээ зөв хайрлах
- Хүүхдээ хамгаалж явах
- Хүүхдэдээ сайнаар нөлөөлөх
- Хүүхэдтэйгээ цуг үйл гүйцэтгэх
- Хүүхэдтэйгээ хамт тоглож наадах
- Хүүхдэдээ амьдрах ухаан заах
- Хүүхдээ дуулгавартай болгон өсгөх
- Хүүхдээс амьдралын хүнд хэцүүг үл нуух
- Хүүхдээ дуурайх, үлгэрлэх зүйлтэй амьдарч сургах







